Испанийн виртуозо гитарчин, хөгжмийн зохиолч ноён Франисиско Таррега нэрээр нь сайн мэдэх Франсиско де Асис Таррега и Эйксеа 1852 оны энэ өдөр Испанийн Вилларреалд мэндэлжээ. Түүнийг орчин үеийн сонгодог гитар хөгжмийн эцэг гэж үздэг. Түүний чичиргээт хөгжмийг ялангуяа “Алхамбрагийн дурьтгалууд”-ыг маш хүмүүс ихээр таашаадаг. Тремоло чичиргээт аялгуу нь нэг нотыг олон давтдаг. Ноён Таррега Мадридын Хөгжмийн Сургуулийн гитарын профессор байсан бөгөөд Европ даяар хичээлээ заадаг байжээ. Тэрээр гитараар хөгжмийн хосгүй найруулга хийдэг байснаараа алдаршсан бөгөөд Бетховен, Шопен, Моцартын хөгжмийг найруулан сийрүүлжээ. Ноён Франсиско де Асис Таррега и Эйксеа мэтийн гэгээн бөгөөд дэгжин хөгжим тэнгэрлиг Ертөнцийн аялгууг бидэнд үргэлжлэн авчрах болтугай.
